ZESOLA · НУУЦЛАЛ

Нууцлалын бодлого

Zesola нь Монголын брэнд, байгууллага (Business) болон контент бүтээгчдийг (Creator) холбох хамтын ажлын платформ юм. Энэ бодлого zesola.com болон түүний дэд домэйн, гар утасны апп дээр бид таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж, устгадгийг тайлбарлана.

Шинэчилсэн: 2026-11-09 · English version

Бид хэн бэ

Энэ үйлчилгээг Zesola (Монгол Улс) эрхлэн явуулдаг бөгөөд таны хувийн мэдээллийг хариуцна. Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү.

Бидний цуглуулдаг мэдээлэл

Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

Meta (Instagram, Facebook)-ын өгөгдөл

Meta-аас авсан өгөгдлийг зөвхөн дээр дурдсан үйлчилгээг үзүүлэхэд ашиглана. Бид энэ өгөгдлийг худалддаггүй, зар сурталчилгааны зорилгоор хувь хүний профайл үүсгэдэггүй, бусдад дамжуулдаггүй (хуулиар шаардсанаас бусад тохиолдолд). Business зөвхөн өөрийн кампанит ажилд оролцож буй Creator-ийн үзүүлэлтийг харна.

Instagram-ын нэвтрэх токенийг AES-256-GCM-ээр шифрлэж хадгална. Creator Instagram-аа салгахад хадгалсан токен устна. Та Facebook-ийн Тохиргоо → Business integrations хэсгээс Zesola-ийн хандалтыг хэдийд ч цуцалж болно.

Хэнтэй хуваалцдаг вэ

Хадгалах хугацаа

Бүртгэл идэвхтэй байх хугацаанд мэдээллийг хадгална. Instagram салгахад токен шууд устна; кампанит ажлын нотолгоонд аль хэдийн бүртгэгдсэн үзүүлэлт нь гэрээ, төлбөрийн бүртгэлийн хамт хадгалагдана. Устгах хүсэлт ирэхэд хуулиар хадгалах шаардлагатай санхүү, аудитын бүртгэлээс бусад мэдээллийг 30 хоногийн дотор устгана.

Таны эрх ба мэдээлэл устгах

Та өөрийн мэдээллийг үзэх, засах, хуулбар авах, устгуулах эрхтэй. Мэдээлэл устгах заавар: /data-deletion. Хүсэлтээ [email protected] хаягаар бүртгэлтэй имэйлээсээ илгээнэ үү.

Аюулгүй байдал

Нууц үгийг Argon2id-ээр хэшилж, нэвтрэх токенийг шифрлэж, холболтыг HTTPS-ээр хамгаална. Хандалтыг эрх, үүргээр нь хязгаарлаж, чухал үйлдлийг аудитын бүртгэлд тэмдэглэнэ.

Хүүхэд

Zesola нь 13 нас хүрээгүй хүүхдэд зориулагдаагүй бөгөөд тэдний мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.

Өөрчлөлт ба холбоо барих

Энэ бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд огноог өөрчилж нийтэлнэ. Асуулт байвал [email protected].